Эрдэнэт
Эрдэнэт хот нь олон жил Монгол Улсын хамгийн том хувийн хэвшил болон татвар төлөгч болж буй уулын баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Булган аймгийн нутагт байгуулагдан 1994 оноос Орхон аймаг болон шинээр зохион байгуулагджээ. Одоогийн Орхон аймаг нь Баян-Өндөр, Жаргалант хэмээх сумтай бөгөөд Эрдэнэт хот нь Баян-Өндөр сумын нутагт хамаарагдана. Эрдэнэт хот нь 2008 оны байдлаар 86000 хүн амтай байсан. Эрдэнэт хотоос зүүн зүгт Дархан явах замд байрлах Жаргалант суурин нь 3100 хүн амтай.
Эрдэнэт хотын төв нь 6 бичил хороололоос бүрдэнэ. Мөн үүнээс гадна Дэнж, Тосгон, Говил зэрэг суурингууд байх ба гэр хороолол хотын баруун зүгт байрлана.
Эдийн засаг
Эрдэнэтэд Монголдоо хамгийн том хувийн хэвшилд тооцогдох Эрдэнэт Үйлдвэр ХХК байрлана. Тус компаний охин компаниуд болох Эрдмин, Эрдсүлж зэрэг үйлдвэрүүд мөн үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна томоохон үйлдвэрүүд нь Эрдэнэт Хивс, Эрдэнэт Хүнс зэрэг болно.
Дэд бүтцийн хүрээнд Дулааны Цахилгаан Станц, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх төв, төмөр замын өртөө байрлана.
Ажил олгогчид
- Эрдэнэт үйлдвэр (6000 ажилчин [1])
- Дулааны цахилгаан станц
- Ерөнхий боловсролын сургуулиуд
- Эрдэнэт хотын захиргаа
- Орхон аймгийн захиргаа
- Баян-Өндөр сумын захиргаа
Боловсрол
Эрдэнэт хотод олон тооны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байдаг. Мөн ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль, МУИС-ийн салбар, Улс төрийн академи тус тус байрладаг.
Эх сурвалжууд
[1] http://www.mongolnews.mn/i/19464